Сумын алдартнууд

Сумын алдартнууд

Улсын тэргүүн баян, алдарт сайн малчин Б.Иргэл, “Фронт” хэмээн алдаршсан Э.Бадам, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч Ш.Бүргэлдэй, С.Баянбилэг, М.Дарам, Улсын баатар Б.Гиваан, НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал Б.Дэжид, Хөдөлмөрийн баатар жолооч Н.Буянжаргал, Б.Жанцансамбуу, Тракторч-комбайнч Р.Пүрвээ, Сангийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, гавьяат эдийн засагч Э.Бямбажав, Эрчим хүчний гавьяат ажилтан Б.Цэвээн,  МУГЖ М.Бямбажав,  Гавъяат багш К.Цоохүү, УИХ-ын гишүүн, ЭХЯ-ны орлогч сайд асан, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө, гавьяат тээвэрчин Ж.Цэвээн, УИХ-ын гишүүн, БСШУ-ны дэд сайд асан, эдийн засгийн ухааны доктор Б.Эрдэнэсүрэн, УИХ-ын гишүүн асан Х.Балсандорж, ГЯЯ-ны 1-р орлогч сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Ёндон, Сангийн яам, ХААЯ-ны 1-р орлогч сайд асан Ц.Баянбат, Тээврийн яамны орлогч сайд асан А.Пүрэвжав, Соёлын яамны орлогч сайд асан эдийн засгийн ухааны доктор Л.Чулуунбаатар, Улсын дээд шүүхийн орлогч дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Лочин, үйлчилгээний гавьяат ажилтан Д.Баяр, МУГА Д.Сурмаажав, аймгийн дарга асан Б.Насанжаргал /ХАА-н ухааны доктор/, Ц.Баатар, ГЯЯ-ны Ёслолын хэлтсийн дарга асан, дипломатчийн тэргүүн шадар Б.Нацагдорж, Техникийн ухааны доктор, төрийн шагналт Х.Цагаан, химийн ухааны доктор, төрийн шагналт Ө.Пүрэв, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Нямжав, гавьяат багш Г.Мягмаржав, физик-математикийн ухааны доктор Х.Цоохүү, хими биологийн ухааны доктор Ц.Даш, Б.Цэнгэл, техникийн ухааны доктор Д.Дамиран, З.Цэвээн, гавьяат механикжуулагч, доктор Б.Балган, газар зүйн ухааны доктор Е.Батчулуун, мал эмнэлгийн ухааны доктор Б.Баярсайхан, хэл бичгийн ухааны доктор Ю.Цэндээ, математикийн ухааны доктор, ХоИС-ийн захирал Ж.Янжмаа, МУИС-ийн багш физикийн шинжлэх ухааны доктор Г.Мөнхбаяр, ОУ-ын математикийн Кенгару олимпиадыг санаачлагч М.Итгэл. 

Монгол Улсын Засгийн газраас 1940-өөд онд мал сүргээ 1000-аас дээш толгойгоор өсгөсөн малчдад ”Улсын алдарт сайн малчин” цол, энгэрийн тэмдэг олгож, “БНМАУ-ын Засгийн газраас дурсгал болгов” гэсэн бичээс бүхий 12 чий эрээн майхан, 1000 мал гэсэн бичээс бүхий мөнгөн бүслүүртэй агар хувин, эцэг малын мөнгөн дүрс, таван хошуу малын дүрсийг товойлгон сийлбэрлэсэн мөнгөн сүлдээр шагнажээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг тус сумын 1-р багаас Ноосойн Авирмэд, Тэгшийн Зоригт, 2-р багаас Шагдарын Жүүхэн, Булдагачаан Муухай, Буянцогийн Зандан, 3-р багаас Батын Цэнд, Далтын Чогдон, 5-р багаас Дашийн Дэмбэрэл, Цэвэгжав Нянгар, 6-р багаас Үмхийн Жанчиг, Бөөрийн Иргэл, Энгэлийн Бадам /Фронт/, Доржийн Баянбэлэг, Нийдэнгийн Цэмбэл, 7-р багаас Зулзаганы Жамбал, Аюурзаны Цагаандай, 8-р багаас Аюурзаны Дорж, Батын Гондон, Жигмэдийн Бэлэгсайн, Цагаандайн Дорж, Мягмарын Лхамжав, Янживын Бат нарын 24 малчин хүртжээ.

Улсын аварга малчин А.Намсай, Ю.Ринчен, Т.Далантай, Д.Явуун/АИХ-ын депутат/, Л.Пүрэвжав, С.Даржаа, Г.Аюуш, С.Намсрай, Д.Сэргэлэн, Б.Уламбаяр, Ц.Мягмардорж, МАА-н улсын аварга мэргэжилтэн Д.Дашзэвэг, Улсын аварга тракторч-комбайнч Д.Өлзий, Б.Сүхбаатар, шатрын Улсын аварга ФИДЕ мастер З.Бямбаа, Б.Баярмандах, монгол бичгийн улсын олимпиадын аварга Н.Буянаа, Б.Болортоль, алдарт бөх Д.Гүнчин, аймгийн хурц арслан Ө.Баянбат, Н.Тогтохжаргал, МУСТА дуучин Г.Бямбажаргал, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн, ТВ-ийн хөтлөгч Э.Гантулга/Ануш/, чөлөөт бөхийн улсын аварга Ж.Гантуяа, хөнгөн атлетикийн улсын хошой аварга Д.Эрдэнэчимэг, улсын аварга Н.Оюунжаргал, марафон гүйлтийн улсын аварга Ц.Батхуяг, улсын шатрын 8 удаагийн аварга, ОУ-ын дэд мастер Ү.Үүрийнтуяа, улсын шатрын 5 удаагийн аварга Ү.Агьбилэг нарын олон алдартнууд төрж гарсаар байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
3
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 3 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-26
Өдөр: 4 ℃
Шөнө: -9 ℃
2020-10-27
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2020-10-28
Өдөр: 3 ℃
Шөнө: -3 ℃
2020-10-29

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч, сангийн яамны удирдлага, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн багийн гишүүд төлөөлөгч нар Боршоо боомтод ажилласан тухай мэдээлэл

  • 375
  • 0
  • 2020-09-30

“ДХБ-ын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, Гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт бүсчилсэн сургалт Увс аймаг дахь гаалийн газарт зохион байгуулагдлаа

  • 278
  • 0
  • 2020-09-30

Хуушуур хийх арга

  • 359
  • 0
  • 2020-09-29

Ардын хувьсгалын 99, Увс аймаг байгууллагдсаны 95 жилийн ойн баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн бүртгэл энэ сарын 11-ний өдрийн 8 цагт хаана

  • 2081
  • 0
  • 2020-07-07

2020 оны хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө

  • 2282
  • 0
  • 2020-07-02

ХҮЛЭМЖИЙН СУРГАЛТ

  • 2130
  • 0
  • 2020-06-22

ҮЛИЙН ЦАГААН ОГОТНОТОЙ ТЭМЦЭХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

  • 1865
  • 0
  • 2020-06-08

ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛОВ

  • 2196
  • 0
  • 2020-05-29

Татвар төлөгчдийн өдрүүдийг цахимаар тэмдэглэв

  • 2074
  • 0
  • 2020-05-28

Татварын хэлтсийн конторын барилгын шав тавих ёслол болов

  • 1188
  • 0
  • 2020-05-28

Цахим холбоос