Нуурын хөвөө чиглэлд нүүдэллэж байгаа малчин өрхүүдэд төрийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Орлого, Холбоо гэсэн 2 чиглэлийн штабд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 4 сарын 3-ны өдрийн хооронд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гарч ажилласан.
Холбоо багийн нүүдлийн 70 өрхөд нийт 210 боодол өвс, 128 шуудай нүүрс үнэгүй, 40 уут хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 13000 төгрөгний үнэтэй олгосон.
Орлого багийн нүүдлийн 223 өрхөд нийт 375 боодол өвс, 15тн нүүрс үнэгүй, 65 уут хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр олгож ажилласан.
Мөн малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цаг үеийн мэдээ мэдээлэл өгч ажилласан.
Өмнөговь сумын Засаг даргын Тамгын газар