Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

9.1.Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

9.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;

9.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчлэхэд нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хувьд гэрээний үнийн дүнгээс 0.03 хувь, бусад хүнд 0.05 хувь;

9.1.3.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.4.эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.5.эд хөрөнгө хөлслөх, түрээслэх гэрээ, хэлцэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичиг гэрчлэхэд 4 400 төгрөг;

9.1.7.хуулийн этгээд үүсгэн байгуулах, татан буулгах баримт бичигт өөрчлөлт оруулсан, хугацааг нь сунгасныг гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.8.хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөн байгуулах эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг нотариатаар гэрчлэхэд 2 000 төгрөг;

9.1.9.аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон зөвшөөрөлтэй холбогдсон баримт материал гэрчлэхэд 20 000 төгрөг;

9.1.10.итгэмжлэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.11.баримт бичгийг болон түүний хуулбарын үнэн зөвийг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;

9.1.12.баримт бичгийн орчуулгыг гэрчлэхэд хуудас тутмаас 300 төгрөг;

9.1.13.баримт бичигт зурсан гарын үсэг гэрчлэхэд 2 500 төгрөг;

9.1.14.гэрчлэгдсэн баримт бичгийн хуулбарыг гэрчлэхэд хуудас тутмаас 110 төгрөг;

9.1.15.үйлчлүүлэгчийн хүсэлтээр үндсэн материалыг шалгахад 4 400 төгрөг;

9.1.16.өв залгамжлах эрх, гэрээслэл гэрчлэхэд 1 100 төгрөг;

9.1.17.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эрхийг гэрчлэхэд 550 төгрөг;

9.1.18.өвлүүлэгчийн нөхөр, эхнэр, хүүхэд, эцэг, эхээс бусад хүнд өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгоход 10 000 төгрөг;

9.1.19.үнэт цаас өмчлөх эрхийн гэрчилгээ гэрчлэхэд 5 000 төгрөг;

9.1.20.хууль тогтоомжид заасан бусад үйлчилгээ үзүүлэхэд үнийн дүнгийн 1.2 хувь.

9.1.21.энэ хуулийн 9.1.2-9.1.5-д зааснаас бусад гэрээ, хэлцлийг гэрчлэхэд үнийн дүнгийн 1 000 000 хүртэл төгрөгөөс 0.02 хувь, 1 000 000 төгрөгөөс давсан дүнгээс 0.01 хувиар хураах.

9.2.Гэрээ, хэлцэлд өөрөөр заагаагүй бол тэмдэгтийн хураамжийг хэлэлцэн тохирогч талууд тэнцүү хувааж төлнө.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-05
Өдөр: 23 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-06
Өдөр: 21 ℃
Шөнө: 11 ℃
2020-08-07
Өдөр: 23 ℃
Шөнө: 10 ℃
2020-08-08

Цахим холбоос