12-Р АНГИЙН СУРАГЧИД ТУСГАЙ ХЭЛБЭРЭЭР ЭЕШ-Д БЭЛДЭЖ БАЙНА

12-Р АНГИЙН СУРАГЧИД ТУСГАЙ ХЭЛБЭРЭЭР ЭЕШ-Д БЭЛДЭЖ БАЙНА

2020 онд Увс аймгийн Ерөнхий боловсролын 17 сургуулийн 12-р ангийн 740 сурагч, өмнөх оны 50 төгсөгч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. БСШУС-ын сайдын тушаал, аймгийн Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн 12-р ангийн сурагчдад ЭЕШ-ын чиглэлээр давтлага өгөх ажлыг 05-р сарын 04-ны өдрөөс 6-р сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулан ажиллаж байна.

Увс аймгийн хувьд боловсролыг хөгжүүлэх хөтөлбөрөөс санхүүжүүлэн аймгийн төвийн 6 сургуулийн 12-р ангийн 440 сурагч, 60 гаруй хичээл заагч багш нарт 1 сарын хугацаанд өдөр бүр үдийн хоол өгч, мэргэжлийн багш шаардлагатай 8 суманд 11 зөвлөх багшийг 1 сарын хугацаатай ажиллуулж байна. Үүний үр дүнд давтлагын ирц 94%-тай явагдаж байна.

Давтлага зохион байгуулах хугацаанд сурагч өөрийн сонгосон хичээлээр 7 хоногт 10-аас доошгүй цагийн давтлагад хамрагдах боломжтой бөгөөд хичээл сургалтын үйл ажиллагаа зогссон энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлээ базаахад томоохон дэмжлэг болж буйг багш сурагчид илэрхийллээ.



Сэтгэгдэл бичих


"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 239
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 138
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 231
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 127
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 134
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 477
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 217
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 2384
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 404
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 304
  • 0
  • 2021-05-02

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос