Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 жилийн хугацаанд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийг Увс аймагт Засаг даргаар ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, 4 жилийн хугацаанд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байна.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын зорилго нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангахад оршино. 
Хөтөлбөрийн төсөлд 4 зорилтын хүрээнд 56 арга хэмжээг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр тусгажээ.
Өмнөх хоёр хөтөлбөрийн хэрэгжилтэд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага голлох үүрэг гүйцэтгэсэн бол 3 дахь удаагийн энэхүү хөтөлбөрт соёл, урлаг, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх шатны байгууллага ижил төвшинд хамтран ажиллах шаардлагатай болж байна. Тухайлбал,
Мэдээлэл харилцаа, холбоо технологийн газар: цахим орчинд монгол бичгээр саадгүй харилцах юникод стандартыг батлуулах
Стандарт хэмжилзүйн газар: төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх стандартыг батлах.
ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Улсын бүртгэлийн газар: монгол хүний болон ургийн овгийн нэр, хуулийн этгээдийн нэршлийн сан бүрдүүлэх, бүртгэлийн цахим системд шилжүүлэх, байнга шинэчилж байх тогтолцоог бий болгох.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд: нийтлэл, мэдээллийн агуулгыг 2024 он хүртэл үе шаттайгаар хос бичгээр хэвлэх, нийтлэх
Төрийн бүх шатны байгууллагууд: монгол бичгийн цахим бичвэрийн орчин бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах
Боловсролын бүх шатны сургалтын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдэд: монгол бичгээ судлах суралцах цагийг нэмэгдүүлэх, заах аргазүйн шинэчлэл хийх, цахим сурах бичиг, толь бичиг, цахим сургалтыг нэмэгдүүлэх
Бүх шатны Засаг дарга нар: нутаг дэвсгэрийн хэмжээнд үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, аян өрнүүлэх, иргэдийг урамшуулах
Төрийн албаны зөвлөл: төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэг, чадварыг тэмдэглэх хэсэг нэмэх, төрийн албаны ерөнхий шалгалтын монгол бичгийн мэдлэг чадварыг үнэлэх оноог нэмэгдүүлэх, албан тушаалд тавих шаардлагад монгол бичгийн мэдлэг чадварыг нэмж тусгах гэх зэрэг бодитой ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгасан болно.
Увс Аймгийг хөгжүүлэх 5 жилийн хүрээнд монгол хэл бичгийн ажилтнуудын, иргэдийн чадварыг ахиулах, хөгжүүлэх, сурталчлах 2 үндсэн зорилт орсон.
Энэ зорилтын хүрээнд МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-III”-ыг уялдуулаад 4 жилийнхээ хөтөлбөрийг батлуулаад, ажлаа төлөвлөөд ажиллаж байна.

 



Сэтгэгдэл бичих


"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 247
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 146
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 241
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 134
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 138
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 483
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 218
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 2390
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 412
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 308
  • 0
  • 2021-05-02

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос