“ЧАЦАРГАНА, ЖИМС ЖИМСГЭНИЙ ЭХ ЦЭЦЭРЛЭГ ТАЛБАЙГ” ХАРИУЦАН АЖИЛЛУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-09-06 00:00:00

       Сонгон шалгаруулалтын үндэслэл: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1, 3.3.3, Увс аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/05 дугаар тогтоол 1.1.1, “Шинэ хөдөө-Увс” төслийн 3.6 дахь заалт “Ирээдүйтэй болон нутагшсан сортын чацаргана, жимс жимсгэний эх цэцэрлэг байгуулах, нэг сортын бодлого баримтлах ажлыг эхлүүлэх” аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26 өдрийн A/488 дугаар захирамжийн “Хөрөнгө хариуцан ажиллуулах нийтлэг түр журам” –ыг үндэслэв.

     Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/208 тоот захирамжийн хавсралт 1, “Чацаргана, жимс жимсгэний эх цэцэрлэг талбай байгуулах / Тариалан сум / хариуцан ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

  1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Ижил төстэй ажлын туршлага, танилцуулга
  3. 3-5 жилийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ирүүлэх
  4. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. / Төлбөрийн чадвартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт /
  5. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх.
  6. Шүүх, татвар, харилцагч банкны тодорхойлолт /эх хувь/ ирүүлэх
  7. Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд ирүүлэх

Жич: Төсөл хэрэгжих сумын хувь хүн, хуулийн этгээд оролцож болно.

      Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн 17:00 цагаас 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө баримт бичгийг битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт нээнэ.

      Сонгон шалгаруулалтын материалыг Увс аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 202 тоот, (70453324) бичгээр авна.

Увс аймаг Улаангом сум, 3-р баг Ө.Бадрахын гудамж,

Аймгийн ЗДТГ-н байр, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого

Төлөвлөлтийн хэлтэс, 202 тоот