Ус шахах инновацийн шийдэлтэй төхөөрөмж/Barsha pump/ АЗДТГ-т хүлээлгэн өглөө.

2021-09-01 00:00:00

Шинэ Хөдөө Увс төсөл
        Гол болон сувгийн урсацын энерги ашиглан ямар ч цахилгаан, эрчим хүч, шатахуун зарцуулахгүйгээр газар тариалангийн талбай руу ус шахах инновацийн шийдэлтэй төхөөрөмж / Barsha pump / -ийг албан ёсны дистрибьютер "Колор тийм" ХХК-иас ЗДТГ-т хүлээлгэн өглөө.
Инновацийн шийдэлтэй помб нь:
☑️Ашиглалтын зардал 0
☑️Хүлэмжийн хий ялгаруулалт 0
☑️Засвар үйлчилгээний зардал 0
☑️Зогсолтгүй 24/7 ажиллана
Дуслын болон усан буу залган, хослуулан ашиглах боломжтой бөгөөд 2км хол, 20 метр өндөрт, хоногт 40-80 тонн ус шахах хүчин чадалтай.