МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕРИЙН ШАЛГАЛТ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-09-17 00:00:00

1969 оноос үүсэлтэй Япон улсын МТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм. Мэдээлэл технологийн үндэсний парк /МТҮП/ нь Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт 2006 онд нэвтрүүлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байна.

Энэхүү нэр хүндтэй олон улсын шалгалтыг Увс аймгийн ЗДТГ-тай хамтран хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх МТИШ-ын симинарыг 2021 оны 09 сарын 15 өдөр зохион байгууллаа.

Семинарыг нээж Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-эрдэнэ үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орон даяар цар тахлын өвчлөл их байгаа улмаас Япон улсын мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих агентлагийн менежер Mr.Shigeru Tsuchiya "МТИШ-ын талаарх танилцуулга"-г цахимаар шууд холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээ мэдээлэл өглөө.