Аймгийн Засаг дарга Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлаар ярилцлаа.

2021-10-01 00:00:00

         Аймгийн Засаг дарга Ч.Чимэд Эрүүл мэндийн газар, Улаангом сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн Ковид-19 цар тахал өвчний талаар хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Сумдын эрүүл мэндийн төвүүд, Ковид цар тахал өвчнөөр халдвар авсан иргэдийн оношлогоо, эмчилгээ, эмийн зардлын санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын сангаас бараг бүрэн нэхэмжлэн байгаа бол харин Улаангом сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдийн өвчлөлийн ачаалал, мэдээллийг шивэх цахим программын саатал зэргээс шалтгаалан энэ оны 7, 8 сарын санхүүжилтийг бүрэн авч чадахгүй өр авлага үүссэн байгаа юм байна. Иймд дутуу байгаа Эрүүл мэндийн даатгалаас авах санхүүжилт, Нэгдсэн эмнэлгийн PCR оношлогооны аппаратыг засварлах, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн машин парк шинэчлэх зэрэг асуудлыг аймгийн Засаг даргаас Эрүүл мэндийн яаманд асуудал болгон тавихаар боллоо.