ЗАЛУУ МАЛЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-10-18 00:00:00

УВС АЙМГИЙН ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ЗАЛУУ МАЛЧДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      УВС аймгаас “Малжуулах төсөл” арга хэмжээнд хамрагдсан залуу малчдын арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх Улс, Аймгийн Аварга малчдын мал маллах арга ухааныг "Малжуулах төсөл" арга хэмжээнд хамрагдсан залуу малчдад түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, Увс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлого, Хөдөлмөр эрхлэлт Нийгмийн халамжийн талаар төрөөс баримталж байгаа арга хэмжээ, Хөдөө аж ахуйн чиглэл, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, ХАА-н салбарын өнөөгийн байдал, Малын генетик нөөцийн хууль, Бэлчээрийн ашиглалт хамгаалалт, Малчдын малжуулах арга хэмжээний цар хүрээ хэрэгжилт, үр дүн Малчин болон Мал аж ахуйг дэмжих бодлого гэсэн хүрээнд зохион байгуулж 40 гаруй залуу малчид даа туршлага хуримтлуулсан арга хэмжээ боллоо.