ЕБС-ИЙН ХӨГЖМИЙН БАГШ, СУМДЫН СОЁЛЫН ТӨВИЙН БҮЖГИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “МОНГОЛ ТУУРГАТНЫ “ИКЭЛИЙН ӨВ СОЁЛ” ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА.

2021-10-20 00:00:00

      Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Соёлын биет болон биет бус өвийн сургалтыг зохион байгуулах, Өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, язгуур өв соёлыг нэр төрлөөр нь хөхүүлэн дэмжих 1000 икэл хуурч, бий биелээчдийг бэлтгэх” зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Уран манлай ТББ, Насан туршийн боловсрол, хүүхэд хөгжлийн төв хамтран “Монгол туургатны Икэлийн өв соёл” икэлч, биелээчдийн өвлөн уламжлагч сургагч багш бэлтгэх сургалт 2021 оны 10 сарын 20-27-ны өдрүүдэд Улаангом суманд зохион байгуулагдаж байна.

     Сургалтыг Монгол Улсын соёлын биет бус өвийн 2020 оны шилдэг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, Баяд бийч, икэлч Ж.Хумбаа тэргүүнтэй олон шилдэг Икэлч, Биелээчид “Өвлөн уламжлагч сургагч багш” бэлтгэхээр ажиллаж байна.