ТАНИЛЦУУЛГА

СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Увс аймгийн Ховд сум нь 1924 онд байгуулагдсан, хуучнаар Баян чандмань уулын  Чандмань уулын аймаг  дөрвөд зоригт хаан Содномжамцын хошуу юм.

Ховд, Ачит, Халиунбулаг, Шивэр гэсэн 4 багийн  нийт  678 өрхөд 2524 хүн амьдардаг.

2020 оны жил эцсийн байдлаар нийт 167996 толгой мал тоолуулсан бөгөөд үүнд

  • Тэмээ- 935
  • Адуу - 6345
  • Үхэр - 9595
  • Хонь - 49929
  • Ямаа-  101192   тус тус толгой малтай болоод байна.

Тус сум нь нийт  297,1 мянган га. газар нутагтай Увс  аймгийн баруун  хэсэгт: Хойд ба зүүн талаараа Бөхмөрөн, Тариалан өмнө талаараа Өмнөговь, баруун өмнө талаараа Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Ногоон нуур сумуудтай   хиллэн Их нууруудын хотгор, Хархираагийн өндөр уулсын салбар хэсгийг эзлэн оршдог.

  • Улаанбаатар хотоос 1531 км,
  • Аймгийн төвөөс 190 км зайд байрладаг.

Далайн түвшнээс дээш 1813-2966 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд эрс тэрс уур амьсгалтай  Алтайн уулархаг  мужид хамрагдах ба хээржүү цөл, уулын ойт хээрийн бүс бүслүүрт хамрагдна. Газар хөдлөлийн эрчим 2,5-3,0 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой

Жилийн хугацаанд зундаа +27 оос +37 хэм халж, өвөлдөө -25 аас -40 хэм хүрч хүйтэрдэг.

Хуурайвтар эрс тэрс уур амьсгалтай.

  • 1 дүгээр сарын дундаж температур -40 өөс -45  °С.
  • 7 дугаар сарын дундаж температур +30 аас +36 °С.
  • жилийн дундаж салхины хурд 14-16 м/с.
  • жилийн хур тундасны нийлбэр 100-300 мм .

Тус сум байгалийн үзэгслэнт газрууд цөөнгүй бөгөөд 18м ийн өндрөөс буух Гоожуурын хүрхрээ, олон өнгийн нуур бүхий Олон нуурын сав газар болон Вансэмбэрүү гм ийн ховор ургамал, аргаль янгир ирвэс мэтийн ховордсон  ан амтьтад элбэг байдаг.

Ховд сумын нутагт Хар мод, Улиас, Хус, Бургас, Харгана, Эмгэлж, Яргай зэрэг модоор баялаг бөгөөд Вансэмбэрүү, Бамбай, Юмдүүжин, Ганга, Алтан гагнуур зэрэг ховор эмийн ургамал ургадаг ба Чацаргана, Үхрийн нүд, Тошлой зэрэг жимс элбэг байдаг. Мөн Сумын нутаг дэвсгэр дээр ирвэс, аргаль, янгир, буга, гур, зүр, шилүүс, хойлог, алтан гургалдай, минж, нохой зээх зэрэг дархан цаазтай  дэлхийд ховор ан амьтад, чоно, үнэг хярс, туулай, мануул, хүрэм, тарвага, зурам, дорго, солонго, ятуу зэрэг ан амьтад, хун, галуу, нугас, ангир зэрэг  усны шувууд, монгол хадран, алтайн сугас зэрэг загас элбэгтэй.

Тус сумын нутагт сайн чанарын арвин их нөөцтэй  чулуун  нүүрсний орд бий. Мөн  Шохойн чулуу, төрөл бүрийн шороон будаг,  наанги шавар зэрэг  барилгын материал, зэс молебиден, вольфром, алт, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялаг элбэг. 

Тус сум нь төрийн үйлчилгээг ард иргэдэд тогтмол чанартай хүргэх, төр засгийн бодлого шийдвэрүүдийг амжилттай хэрэгжүүлж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, соёлын үйлчилгээг чанартай хүргэх ажлыг сайжруулсанаар сүүлийн 7 жил дараалан аймагтаа эхний 3 байрт тогтмол шалгарч 2012 онд “Улсын тэргүүний загвар сум”-аар шалгарч 100 сая төгрөгөөр шагнуулсан амжилтай юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

29
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2021-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-22
Өдөр: 24 ℃
Шөнө: 11 ℃
2021-06-23
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-24

"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 105
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 49
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 64
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 52
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 45
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 367
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 180
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 1947
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 301
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 233
  • 0
  • 2021-05-02

Цахим холбоос