ТАНИЛЦУУЛГА

Ховд ЕБС-ийн танилцуулга

Увс аймгийн Ховд сумын сургууль нь анх 1948 онд Цагаан арлын Улиасан тохой гэдэг газарт захирал эрхлэгч 1, багш 2, 32 сурагчтай, 3 эсгий гэртэйгээр байгуулагдаж хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих, ард иргэд өсвөр үеийнхнийг соён гэгээрүүлэх их түүдгийн мөнхийн галыг бадраажээ.

1955 онд Хөх эргээс Хөх толгойд ирж суурьшин 1957 оноос 4-р ангийн анхны төгсөлтийг хийсэн. 1970-1990 он хүртэл 8 жилийн дунд сургууль, 1991-1997 он хүртэл 10 жилийн  сургууль, 1997 оноос 2010 он хүртэл дунд  сургууль, 2010 оноос Ерөнхий боловсролын сургууль  болон өргөжсөн байна.  Одоо  сургууль   80, 75 хүүхдийн дотуур байр, 320 хүүхдийн хичээлийн байртай.

Түүхийн хугацаанд тус сургуулийг өдий зэрэгт хүргэж орчин нөхцлийг сайжруулах, техник тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний чадамж, сургалтын үр ашиг арга зүйг боловсронгуй болгоход анхны захирал Итаа, ахмад багш Нүрзэд, Х.Дэмбэрэл, Г.Санж, Дүрзээ, Рагчаа, Дансран, Арслан, Ц.Мягмар, МУ-ын гавьяат багш  Ё.Бат-Өлзий, Ц.Сайнбуян, АБТА Ш.Орших, Б.Амаржаргал, Г.Лхагваа, Чулуунбаатар, Ү.Дээмээ, Д.Жунгууз, Жудалдай, Цогтсайхан  Ш.Даваасамбуу, Б.Сүхбаатар, Ж.Эрдэнэбаяр, М.Мягмар, С.Дашням, Б.Туяа  нарын сурган хүмүүжүүлэгчийн уйгагүй хөдөлмөр хөлс хүч оюун ухаан тус сургуульд шингэжээ.

Манай сургуулиас  МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл, Хөдөлмөрийн баатар Н.Буянжаргал, Төрийн соёрхолт уурхайчин Ц.Дорж, доктор профессор Г.Даваасамбуу, Д.Басандорж, Хурандаа Е.Моголцог, Ж.Бумнанжид, Г.Мягмаржав, Доктор Б.Цоггэрэл, Г.Эрдэнэчимэг, МУ-ын аварга малчин Ц.Цэрэнчимэд Н.Өлзийбат, Загиржав, Д.Баатаржав, Т.Дамба, Д.Балжинням, МУ-ын харцага, спортын мастер Г.Намсрайжав,улсын арслан Н.Батсуурь,  Ази тивийн идэрчүүдийн аварга Д.Цэрэндулам, спортын мастер Т.Байгалмаа нарын алдар цуутан тэргүүний хүмүүс   төрөн гарсан байна.  

 Одоо манай сургууль  60 багш ажилчид, 523 сурагчидтайгаар , Цагийн үнэ  цэнийг мэдэрч зорилгодоо хүрцгээе  уриатайгаар   эх хэлээ эрхэмлэдэг бие даан суралцах чадвартай бүтээлч хүлэг иргэн төлөвшүүлэх  зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сургууль сурагчийн өөрөө удирдлагын 10 байгууллагатайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

29
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2021-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-22
Өдөр: 24 ℃
Шөнө: 11 ℃
2021-06-23
Өдөр: 24 ℃
Шөнө: 10 ℃
2021-06-24

"ШИНЭЛЭГ ШИЙДЭЛ" ХӨТӨЛБӨРТ САНАЛАА ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

  • 106
  • 0
  • 2021-06-10

Улаангом сумын 3 дугаар багийн байрнуудын дунд зүлэгжүүлэлтийн ажил буюу ногоон байгууламж хийгдэж байна.

  • 49
  • 0
  • 2021-06-10

Увс аймгийн Ковидын Нөхцөл байдлын мэдээ 2021.06.09-ны 10:00 цагийн байдлаар.

  • 64
  • 0
  • 2021-06-09

Увс аймгийн сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнэ сонгуулийн санал хураах хэсгүүдээр ажиллаж бэлэн байдалтай танилцлаа.

  • 54
  • 0
  • 2021-06-07

"Ойн аж ахуйн арга хэмжээг зохион байгуулах, ойн үрийн талбай тусгаарлах, байгалийн сэргэн ургалтад туслах ажил"-ыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

  • 46
  • 0
  • 2021-06-07

Шуурхай мэдээ: COVID-19-ийн 5 шинэ тохиолдол батлагдсан сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав.

  • 368
  • 0
  • 2021-05-28

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 180
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 1947
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 303
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 233
  • 0
  • 2021-05-02

Цахим холбоос