“АРЬС, НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ БАГА ОВРЫН ЦЕХ” ХАРИУЦАН АЖИЛЛУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-09-06 00:00:00

      Сонгон шалгаруулалтын үндэслэл: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1, Увс аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/05 дугаар тогтоол 1.1.1, “Шинэ хөдөө-Увс” төслийн 4.6 дах заалт “Мал нядалгааны болон арьс ширний анхан шатны боловсруулалт хийх цех байгуулах” аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26 өдрийн A/488 дугаар захирамжийн                    “Хөрөнгө хариуцан ажиллуулах нийтлэг түр журам” –ыг үндэслэв.
Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/208 тоот захирамжийн хавсралт 1, “Арьс, нэхий боловсруулах бага оврын цех байгуулах / Увс аймаг, Тариалан сум / хариуцан ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. 3-5 жилийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ирүүлэх
3. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. / Төлбөрийн чадвартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт /
4. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх.
5. Шүүх, татвар, харилцагч банкны тодорхойлолт /эх хувь/ ирүүлэх
6. Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд ирүүлэх.
          Жич: Төсөл хэрэгжих сумын хувь хүн,хуулийн этгээд оролцож болно.
Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн 17:00 цагаас 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө баримт бичгийг битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт нээнэ.
      Сонгон шалгаруулалтын материалыг Увс аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 202 тоот, (70453324) бичгээр авна.
Увс аймаг Улаангом сум, 3-р баг Ө.Бадрахын гудамж,
Аймгийн ЗДТГ-н байр, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого
Төлөвлөлтийн хэлтэс, 202 тоот