ТАРИАЛАНЧИД АЖЛЫНХАА ХАГАСЫГ НУГАЛЛАА

2021-05-27 02:01:00

ТАРИАЛАНЧИД АЖЛЫНХАА ХАГАСЫГ НУГАЛЛАА

Улсын хэмжээнд 197 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 216 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 50.8 хувьтай байна.

Хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 469 иргэн, аж ахуйн нэгжид 11.3 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 246 тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай, 20.5 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олголоо.