Түргэн, Сагил сумдын тариалан эрхлэгчидтэй

2021-05-27 03:09:00

Дэлхий нийтийг хамарсан СОVID-19 өвчний цар тахлаас үүдэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед хүн амын хэрэгцээт хүнсийг дотоодоосоо хангах зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд Түргэн, Сагил сумдын тариалан эрхлэгчидтэй  ХХААГ-н дарга С.Цолмон болон холбогдох мэргэжилтнүүд газар дээр очиж танилцан мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.