#Шинэ_хөдөө_Увс_төсөл.

2021-06-16 02:12:00

#Шинэ_хөдөө_Увс_төсөл.

ХАА-н салбарт шинэ технологи нэвтрүүлэх, түүнд суурилсан шинэ ажил үйлчилгээг хөгжүүлэх зорилтын хүрээнд аймгийн тариалан эрхлэгчдийн чацаргана болон бусад ургамалд хор, бордоог "Agras MJ-1F загварын газар тариалангийн дроноор цацах ажил эхлэж байна. Тариаланчдын талбайд нэгдсэн зохион байгуулалтаар хор цацсанаар хортон шавжаас хамгаалж, арвин ургац авах боломж бүрдэнэ. Түүнчлэн бордоог ч хуваарийн дагуу нэг стандартаар цацах юм. Тус дроныг жолоодох операторуудыг бэлтгэж байна. Ингэснээр орон нутагтаа үйлчилгээ тогтмол үзүүлэх боломжтой болно.