Хувь хүний орлогын албан татварын тайланг аймгийн хэмжээнд 46 мянган хүн ирүүлэх ёстой

Хувь хүний орлогын албан татварын тайланг аймгийн хэмжээнд 46 мянган хүн ирүүлэх ёстой

Аймгийн Татварын хэлтэс 2020 оны жилийн эцсийн татварын тайлангууд хүлээн авч, ирц хангуулах ажлын хүрээнд 2800 гаруй хуулийн этгээдээс  10 гаруй нэр төрлөөр 5500 гаруй тайлан хүлээж авахаас гадна  46000 мянга гаруй иргэдээс  хувь хүний орлогын албан татварын тайлан хүлээж авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Монголын Татварын албаны цахим шинэчлэлийн хүрээнд иргэд  Хувь хүний орлогын албан татварын тайлангаа цахимаар  илгээх нөхцөлийг 100 хувь хангаж чадлаа. Ялангуяа орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах иргэд цаасаар материал бүрдүүлж, татварын албанд дугаарлан зогсож цаг алдах зэрэг сул талыг бүрэн арилгасан нь төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөлийг хангасан томоохон ажил юм. 

Энэхүү ажлыг сошиал олон нийтийн сувгаар сурталчлахаас гадна аймгийн Татварын хэлтэсийн  байцаагчид байгууллагын албан хаагчид, зах худалдааны төвүүд дээр ажиллаж, ажлын байрны сургалт зөвлөгөөг  өгч, ХХОАТ-н хуулийн дагуу тайлангаа хэрхэн илгээх, татварын шинэ системд бүртгүүлэх, код авах, мэдээгээ татах гэх мэт ажлыг тайлбарлан таниулж сурталчлан ажиллаж байна.  

Хувь хүний орлогын албан татварын хуульд   үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, шууд бус орлого хүлээн авсан хувь хүн  албан татвар ногдуулах орлогоо тайлагнаж,  дараа жилийн  2 дугаар сарын 15-ний дотор харьяа Татварын албанд  хүргүүлнэ гэж заасан байдаг.  Хувь хүн хуульд заасан дээрхи үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн хуулийн холбогдох заалтын дагуу 150,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэх юм. 

Хувь хүмүүс тайлангаа илгээх заавар зөвлөмжийг  "Монголын Татварын алба", "Увс аймгийн Татварыни хэлтэс" page болон facebook  хуудаснаас авч танилцахаас гадна, хэлтсийн  70454948, 70452036, 70452733, 70452031 дугаарын утаснаас зөвлөгөө авна уу. 

Татварын улсын байцаагчид ажлын байрны сургалт, зөвлөгөөг өгч ажиллаж байна
Татварын улсын байцаагчид ажлын байрны сургалт, зөвлөгөөг өгч ажиллаж байна
Татварын улсын байцаагчид ажлын байрны сургалт, зөвлөгөөг өгч ажиллаж байна
Татварын улсын байцаагчид ажлын байрны сургалт, зөвлөгөөгөгч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 8 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 10 ℃
2021-05-19
Өдөр: 15 ℃
Шөнө: 10 ℃
2021-05-20
Өдөр: 7 ℃
Шөнө: 0 ℃
2021-05-21
Өдөр: 10 ℃
Шөнө: 2 ℃
2021-05-22

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР-1 ЭХЭЛЛЭЭ.

  • 42
  • 0
  • 2021-05-13

Вакцины гэрчилгээг E-MONGOLIA.MN-ээс авах заавар

  • 80
  • 0
  • 2021-05-12

E-MONGOLIA СИСТЕМД ОРСОН ТӨРИЙН 516 ҮЙЛЧИЛГЭЭ

  • 144
  • 0
  • 2021-05-10

УЛААНГОМ СУМЫН АХМАДУУД ВАКЦИНДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙНА.

  • 86
  • 0
  • 2021-05-02

Улаангом сумын хэмжээнд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулалт хийх хуваарь

  • 66
  • 0
  • 2021-04-30

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 168
  • 0
  • 2021-04-29

ЦАР ТАХЛААС ШАЛТГААЛАН ЭНЭ ХАВАР ЦЭРЭГ ТАТАХГҮЙ.

  • 64
  • 0
  • 2021-04-29

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ГАМШГААС ХАМГААЛАХ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН "УЛААН ТҮВШИНД" ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ 2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН 06:00 ЦАГ ХҮРТЭЛ СУНГАЛАА.

  • 62
  • 0
  • 2021-04-24

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарын удирдлага болон мэргэжилтэнгүүд Баруунтуруун суманд ажиллаа

  • 182
  • 0
  • 2021-04-13

ХАМТДАА 100 ЖИЛ" ОНЛАЙН НАЙРАМДЛЫН БУУХИА УУЛЗАЛТ БОЛЛОО.

  • 121
  • 0
  • 2021-04-12

Цахим холбоос