ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

2021-09-07 00:00:00

          Аймгийн Засаг даргын орлогч Ж.Александраар ахлуулсан ажлын хэсэг “Хөдөө аж ахуйн болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” Аймгийн Засаг даргын 2021 оны 03 тоот албан даалгаврын дагуу дулаан, цахилгаан, ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийн явцад хяналт шалгалт хийлээ.

          2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээг хийж, сэлбэг хэрэгсэл, нүүрсний нөөцийг бүрдүүлэн ажилласан ба өнөөдрийн байдлаар ;

  • Улаангомын дулааны 2-р станц ТӨХК 80%
  • Увс дулааны станц ХХК 60%
  • ЦТС ХХК 95,3%, Чандмань Увс ХХК 73%-ийн биелэлттэй байна.

        Ажлын хэсгийн зүгээс тухайн байгууллагуудад төлөвлөгөөт хугацаанд засвар үйлчилгээний ажлыг бүрэн дуусгаж, шугам сүлжээний үзлэг хийн хэрэглэгчдийн бэлэн байдлыг хангуулах, ААН, айл өрхөөс авах авлагыг барагдуулах зэрэг үүрэг, чиглэл, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан байна.