АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

      Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Эрхэм тантай  аймгийн албан ёсны нэгдсэн сайтаар дамжуулан уулзаж байгаадаа нэн таатай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Увс нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо чин сэтгэлийн мэндийг уламжилъя.

       Аймгийн Засаг даргын эрхэм хүндтэй, бас хариуцлагатай албанд томилогдсон миний бие албан үүргээ чин шударгаар биелүүлж

       Авилгагүй, алагчлалгүй төрийн албаны чадавхыг бэхжүүлэн, бизнест чөдөр тушаагүй дэмжлэгт орчинг хамтдаа  бүрдүүлэх, эдийн засаг, нийгэм соёлын онцлог, уламжлалт ахуй, шинэ технологи, инновац бүхий Хөдөө аж ахуй-Аялал жуулчлалыг хөгжүүлсэн “ОРЛОГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ-УВС” зорилтыг дэвшүүлж өрх, иргэн бүрт шууд тусах ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бие сэтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчилж ажиллах болно.

      Бид үйл ажиллагаагаа зардал багатай, түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололтыг ашиглахыг зорьж “Цахим-Увс” төсөл хэрэгжүүлэн энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор аймгийн талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлагийн үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн үйл амьдралын олон талын мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

Та бүхэндээ ажил хөдөлмөр, бүтээлийн ашиг орлого нь арвин, эрүүл энх, сайн сайхан байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.ЧИМЭД

Сэтгэгдэл  

 АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд https://www.uvs.gov.mn/ хариуцлага хүлээхгүй.