“УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР” зохион байгуулагдаж байна.

        Увс аймагт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, худалдан борлуулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх, түншлэл тогтоох, урамшуулах зорилго бүхий “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР”-ын арга хэмжээ 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. “УВС ТҮНШЛЭЛ – 2021” үзэсгэлэн худалдаа, “ЧАЦАРГАНЫ БАЯР” нь зөвхөн чацарганы төрлийн бүтээгдэхүүн төдийгүй бусад төрлийн жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, уламжлалт малын гаралтай түүхий эд болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, модон эдлэл, хувцас зөөлөн эдлэл, оёдол гээд иргэдийн ахуйн хэрэглээнд хэрэглэгддэг дотоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байгаагаараа онцлог юм.

Сэтгэгдэл  

 АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд https://www.uvs.gov.mn/ хариуцлага хүлээхгүй.