Сүлд дуу

Увс нуур

Үгийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Жанчив
Аяыг Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Г.Тэрбиш

Эртний далайн арлах сэжүүр
Ихэр Тагнын өвөр бэлээс
Иклийн хэмээр цацлан цалгисан
Эцэг тэнгэрийн буурал хувилгаан

Дахилт:
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуураа

Урин шувуу нь үдлэн буухдаа
Үүрээ зассан буянтай өлгий
Уулсын чанадад үдэж мордуулсан
Үрээ гэсэн эцгийн шүтээн

Дахилт:
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуураа

Хархираа, Түргэн, Хан хөхийн уулс
Харуул адил халиах хязгаар
Хотон, Дөрвөд, Баяд, Халхын
Хотлоор жарган элээх нутаг аа

Дахилт:
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуураа

Урнийн шувууд үдэлж буухдаа
Үүрээ зассан буяны өлгий
Уулсын чанадаас үдэж мордуулсан
Үрээ гэсэн эцгийн шүтээн

Дахилт:
Аяганд мэлтрэх рашаан лугаа
Ашид мөнхийн ариун усаа
Өлмий тэнүүхэн нутгийн минь
Мэлмий тунгалаг Увс нуураа

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 8/04 тоот тогтоолоор Увс аймгийн сүлд дуугаар батлагджээ.

Сэтгэгдэл  

 АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд https://www.uvs.gov.mn/ хариуцлага хүлээхгүй.