Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын товч танилцуулга

Түүхэн хөгжил:  Чандмань Уулын аймгийн анх дугаар их хурал 1925 оны 11 сарын 18-наас 12 сарын 05-ныг дуустал хуралдаж аймгийн захиргааг сонгон аймгийн төвийг Улаангомд суурьшуулахаар тогтоожээ. Энэ үед Чандмань уулын аймаг 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арвантайгаар байгуулагдсан байна.

БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн хурлаар Чандмань уул аймгийг Дөрвөд, Ховд гэсэн 2 аймаг  болгохоор шийдвэрлэжээ.

1923 онд ардын Засгийн газар Монгол улсын нутаг захиргааны дүрэм батлагдсанаас хойш Увс аймгийн Засаг захиргааны эрх барих дээд байгууллага нь дараах үе шатыг дамжиж ирсэн байна.

Он

Нэршил

1925-1932 Аймгийн захиргаа, аймгийн яам
1932-1945 Аймгийн яам
1945-1950 Аймгийн бага хурлын Тэргүүлэгчид
1950-1960 Аймгийн хөдөлмөрчдийн депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа
1960-1990 Аймгийн ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа
1990-1992 Аймгийн ардын хурлын гүйцэтгэх захиргаа
1992 оноос Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл  

 АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд https://www.uvs.gov.mn/ хариуцлага хүлээхгүй.