БАРИЛГА УГСРАЛТЫН ТАЛБАЙД АЖИЛЛАЖ ЗААВАР ЗӨВЛӨМЖ ӨГЧ, ХУУЛЬ ДҮРЭМ ТАНИЛЦУУЛЛАА

2021-09-17 00:00:00

Улаангом сумын 11-р багт Амарсанаа ХХК-ий гүйцэтгэж буй 30 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 7-р багт Амарсанаа ХХК-ий гүйцэтгэж буй 32 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 3-р багт Баянцагаан ХХК-ий гүйцэтгэж буй 24 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 3-р багт Ундарга констракшн ХХК-ий гүйцэтгэж буй 25 айлын орон сууцны барилга, Америкийн нэгдсэн улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талбайгаар ажиллаж ЗАСГИЙН ГАЗРЫН 212, 213-Р ТОГТООЛ, БАРИЛГЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЗАХИАЛАГЧИЙН ДҮРЭМ-ийг танилцууллаа. Дээрх компаниудад албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна