“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЗОРИУЛАЛТЫН ТРАКТОР, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ” ХАРИУЦАН АЖИЛЛУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-09-17 00:00:00

Сонгон шалгаруулалтын үндэслэл: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1, Увс аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/05 дугаар тогтоол 1.1.1, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/26 тоот тогтоол, “Шинэ хөдөө-Увс” төслийн 3.13 дахь заалт Газар тариалан эрхлэгч, хоршоог дундын техник тоног төхөөрөмжөөр хангах, аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26 өдрийн A/488 дугаар захирамжийн “Хөрөнгө хариуцан ажиллуулах нийтлэг түр журам” –ыг үндэслэв.

Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/208 тоот захирамжийн хавсралт 1, “Газар тариалангийн зориулалтын трактор, техник тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл” / Увс аймаг / хариуцан ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Сонгон шалгаруулалтад оролцохоо илэрхийлсэн хүсэлт

2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3. Мэргэжлийн техникийн үнэмлэхийн хуулбар

4. Трактор, тоног төхөөрөмжийг хадгалах, хамгаалах байрны мэдээлэл, фото зураг

5. Өөрийн эзэмшил газрын гэрчилгээ, кадастрын хуулбар

6. Ижил төстэй үйл ажиллагаа үзүүлдэг эрхэлдэг бол танилцуулга мэдээлэл ирүүлэх

7. Трактор, тоног төхөөрөмжийг хариуцан үйлчилгээ явуулах төлөвлөгөө

8. Шүүх, татвар, харилцагч банкны тодорхойлолт / эх хувь / ирүүлэх

9. Багийн засаг даргын тодорхойлолт

10. Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд ирүүлэх

Жич: Хувь хүн,хуулийн этгээд оролцох бөгөөд сонгон шалгаруулалтын комисс газар дээр нь очиж танилцаж шийдвэр гаргана.

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 09-р сарын 15-ны өдрийн 10:00 цагаас 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн 10:00 цагаас өмнө баримт бичгийг битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт нээнэ.

Сонгон шалгаруулалтын материалыг Увс аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 202 тоот, (70453324) бичгээр авна.

Увс аймаг Улаангом сум, 3-р баг Ө.Бадрахын гудамж,

Аймгийн ЗДТГ-н байр, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого

Төлөвлөлтийн хэлтэс, 202 тоот