7 хоногийн эцсээр зарим газраар цас орж, салхи шуургатай байна

2019-03-13 02:55:00

2019 оны 03 дугаар сарын 11-нээс 03 дугаар сарын 18ыг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

7 хоногийн эцсээр зарим газраар цас орж, салхи шуургатай байна /

Тунадас:17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: 17,18-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад  хугацаанд нийт нутгаар баруун хойноос 2-7 м/с  байна.

Агаарын температур: Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хугацааны сүүлээр нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

2019.03.11

http://uvs.tsag-agaar.gov.mn/