Маргааш/2021-03-25/ Увс аймгийн ихэнх сумдын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

2021-03-25 09:09:00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 3 дугаар сарын 26-ны өдөр нутгийн хойд болон баруун хэсэг аймгийн ихэнх сумдын нутгаар бороо, нойтон цас орж, салхины хурд 26-28 м/с хүрч ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч авто зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, мал уруудах зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Тухайлбал:

--- Хүчтэй цасан болон шороон шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг сонсох,

--- Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

--- Мөн малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд анхаарахыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2021.03.25