АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ ТАРИАЛАН СУМАНД АЖИЛЛАЖ, АРВАЙН ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ НАРТАЙ УУЛЗАВ.

2021-02-03 11:35:00

Аймгийн Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг Тариалан суманд ажиллах үеэрээ нутгийн брэнд арвайн гурилыг уламжлалт аргаар үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалдав.

Ажлын хэсэг УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛИЙН баримталж байгаа бодлого чиглэлийг танилцуулан хамтарч ажиллах боломжуудыг хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Тухайн үйлдвэрлэл эрхлэгч иргэд мөн өөрсдөд тулгамдаж буй асуудал, өөрсдийн давуу сул талаа хэлж ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ зорилгоор зөв чиглүүлээд өгвөл арвайн гурил хийх олон жилийн уламжлалт ухаан, ажиллах хүчин, үржил шимт хөрс, өөрсдийн хүсэл тэмүүлэл бүгд байгааг дурдаж энэ уулзалтыг талархалтай хүлээн авч байгаагаа илэрхийлэв.

Сонирхуулахад Тариалан сумын арвай тариалагчид жилдээ 340тн орчим арвай хураан авдаг бөгөөд 200 орчим тн арвайн гурил үйлдвэрлэдэг. Тус сумын арвай тариалалт, боловсруулалт нь 1640 оноос хойш уламжлагдан ирсэн өвөрмөц технологитой, газар зүйн онцлог бүхий бүтээгдэхүүн юм. Энэ нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлогтой бөгөөд энэ байдлыг нь хэрэглэгчдэд таниулах замаар үнэ цэнэд хүргэж үйлдвэрлэгчдийн орлогыг өсгөх нь гол зорилго юм.

#Тариалан_Сум