АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ДӨРВӨН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2019-09-04 04:56:11

Увс аймгийн Засаг дарга Д. Батсайхан БНСУ-ын Пусан хотноо суугаа Монгол улсын консул Б.Жаргалсайханы урилгаар 5 сарын 18-20-ны өдрүүдэд Пусан хотод хийсэн ажлын айлчлалын хүрээнд " Сайхан хүмүүс" олон нийтийн байгууллагад Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санал тавьсны дагуу яаралтай тусламжийн иж бүрэн тоноглосон 4 машин, шаардлагатай байгаа эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар нийлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэхүү ажлын үр дүнд: 
Аймгийн Нэгдсэн эмнэлэгт-1
Өндөрхангай сум дундын эмнэлэгт-1
Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвд-1
Завхан сумын эрүүл мэндийн төвд-1 нийт 4 ширхэг бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өглөө.