“ЖИЖИГ ОВРЫН ТЭЖЭЭЛ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” ХАРИУЦАН АЖИЛЛУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2021-09-06 00:00:00

     Сонгон шалгаруулалтын үндэслэл: Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.1, 3.1.3, Увс аймгийн ИТХ-ын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3/05 дугаар тогтоол 1.1.1, “Шинэ хөдөө-Увс” төслийн 3.4 дах заалт “Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан үйлдвэр, цех байгуулж тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх” аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26 өдрийн A/488 дугаар захирамжийн “Хөрөнгө хариуцан ажиллуулах нийтлэг түр журам” –ыг үндэслэв.

     Сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/235 тоот захирамжийн хавсралт 1, “Жижиг оврын тэжээл боловсруулах цехийн тоног төхөөрөмж / Увс аймаг, Тариалан сум / хариуцан ажиллуулах иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

      Сонгон шалгаруулалтад оролцогч нь доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:

1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2. 3-5 жилийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө ирүүлэх

3. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. / Төлбөрийн чадвартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт /

4. Ижил төстэй ажлын туршлага, танилцуулга

5. 5. Тэжээлийн цехийн үйлдвэрлэл явуулахад тохирсон барилга, объекттай байх.

6. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх.

7. Шүүх, татвар, харилцагч банкны тодорхойлолт /эх хувь/ ирүүлэх

8. Сонгон шалгаруулалтын материалыг зарласан хугацаанд ирүүлэх.

Жич: Хувь хүн,хуулийн этгээд оролцож болно.

Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 09-р сарын 06-ны өдрийн 17:00 цагаас 2021 оны 10-р сарын 04-ний өдрийн 17:00 цагаас өмнө баримт бичгийг битүүмжилж ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2021 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт нээнэ.

Сонгон шалгаруулалтын материалыг Увс аймгийн ЗДТГазрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс 202 тоот, (70453324) бичгээр авна.

Увс аймаг Улаангом сум, 3-р баг Ө.Бадрахын гудамж,

Аймгийн ЗДТГ-н байр, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого

Төлөвлөлтийн хэлтэс, 202 тоот