MNB-ЦагийнХүрд хөтөлбөрөөр Увс аймгийн #UBC брэндийг онцоллоо.

2021-09-10 00:00:00

             Увсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээс 27 нэр төрлийг сонгон нэг стандарт, менежмент, брэндийн бодлогоор хөгжүүлж эхэлсэн. Тодруулбал Хархираа нэрийн 10 гурилын хөгжүүлэлтэд 6 аж ахуйн нэгж хамтран нэг стандартаар үйлдвэрлэдэг.

               Нөгөөх нь чацарганын тос. Вакусын шилэнд савлан зардаг байсан чацарганын тосыг капсул болгосноор үнэ цэн нь 4 дахин өсөх боломжтойг харж байна. Чацаргана тариалагчид мөн л нэгдэж эхэлсэн.

                       Олон жил ярьж ирсэн кластерээр хамтран үйлдвэрлэж бүтээмжээ нэмэх бодлогыг Увсынхан бодитоор хэрэгжүүлж эхэллээ.

Увс аймгийн брэнд бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд гаргана. #МонголынМэдээ